Энэхүү хавсралт нь “SSAVEGOLD бие даасан борлуулагчийн гэрээ”-ний салшгүй хэсэг мөн.
Баталсан огноо: 2026 оны ___ дугаар сарын ___
Хүчин төгөлдөр болох огноо: 2026 оны ___ дугаар сарын ___
1.2. Бие даасан борлуулагч нь компанийн ажилтан биш бөгөөд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцуулах, борлуулах, шинэ борлуулагчийг сайн дурын үндсэн дээр урьж бүртгүүлэх эрхтэй.
1.3. Урамшууллыг зөвхөн:
1.4. Урамшуулал нь зөвхөн хүн элсүүлсний төлөө бус, бодитоор борлуулсан бүтээгдэхүүн, баталгаажсан борлуулалтын дүн болон багийн үйл ажиллагаанд үндэслэнэ.
| Багц | Багцын үнэ | Оноо | Харьцааны хувь |
|---|---|---|---|
| I багц | 625,455₮ | 100 оноо | 6% |
| II багц | 1,534,545₮ | 300 оноо | 8% |
| III багц | 3,352,727₮ | 600 оноо | 10% |
2.1. Багцын оноо нь тухайн борлуулагчийн сонгосон багцад харгалзана.
2.2. Өөрийн худалдан авсан багцын оноо нь идэвхтэй эрх болон багцын түвшнийг тодорхойлоход хэрэглэгдэж болох боловч цолны шалгуурт тооцогдохгүй.
2.3. Цолны оноог зөвхөн багийн баталгаажсан борлуулалтаар үүссэн оноогоор тооцно.
2.4. Борлуулагч дээд багцад шилжсэн тохиолдолд харьцааны урамшууллын хувь нь шинэ багцын эрх баталгаажсан өдрөөс хэрэгжинэ.
3.1. Бие даасан борлуулагч өөрийн урилгын кодоор шинэ борлуулагчийг бүртгүүлж, багцын төлбөрийг бүрэн төлүүлсэн тохиолдолд багцын үнийн 15 хувьтай тэнцэх шууд урилгын урамшуулал авна.
| Багц | Багцын үнэ | 15%-ийн урамшуулал |
|---|---|---|
| I багц | 625,455₮ | ₮ |
| II багц | 1,534,545₮ | ₮ |
| III багц | 3,352,727₮ | ₮ |
3.2. Шууд урилгын урамшууллыг төлбөр бүрэн баталгаажиж, буцаалтын хугацаа дууссаны дараа олгоно.
3.3. Нэг хүнийг давхар бүртгэх, хуурамч мэдээлэл ашиглах, бусдын нэрээр бүртгэл үүсгэхийг хориглоно.
4.1. Багийн бүтэц нь зүүн болон баруун хоёр талтай байна.
4.2. Харьцааны урамшууллыг тухайн тооцооны хугацаанд хоёр талд үүссэн баталгаажсан борлуулалтын бага талын дүнгээс бодно.
4.3. Харьцааны урамшууллын хувь:
4.4. Илүү талд үлдсэн оноог компанийн системийн нөхцөлийн дагуу дараагийн тооцооны хугацаанд шилжүүлэн хуримтлуулж болно.
4.5. Буцаалт, цуцлалт, хүчингүй захиалгын оноог хоёр талын нийт онооноос хасна.
Зүүн талд 600 оноо, баруун талд 300 оноо үүссэн бол бага тал болох 300 оноонд харгалзах баталгаажсан борлуулалтын дүнгээс харьцааны урамшуулал тооцно.
5.1. Бие даасан борлуулагч Олборлогч цолд хүрсэн өдрөөс эхлэн үеийн урамшуулал авах эрхтэй болно.
5.2. Үеийн урамшууллын хувь:
| Үе | Урамшууллын хувь |
|---|---|
| 1-р үе | 8% |
| 2-р үе | 8% |
| 3-р үе | 8% |
| 4-р үе | 3% |
| 5-р үе | 1% |
| 6-р үе | 1% |
| 7-р үе | 1% |
| 8-р үе | 1% |
5.3. Олборлогч цолтой борлуулагчид өөрийн бүтцийн 1, 2, 3-р үеийн доод гишүүдэд компанийн системээр бодогдож, баталгаажсан урамшууллын дүнгийн 8 хувьтай тэнцэх үеийн урамшууллыг тооцож олгоно.
5.4. Үеийн урамшууллын суурь дүнд доод гишүүний бүтээгдэхүүний борлуулалтын нийт үнэ бус, зөвхөн компанийн системээр тухайн гишүүнд бодогдсон, олгохоор баталгаажсан урамшууллын дүн хамаарна.
5.5. Үеийн урамшууллыг доод гишүүний авах урамшууллаас хасахгүй. Тухайн гишүүн өөрийн урамшууллыг бүтнээр авах бөгөөд дээд борлуулагчийн үеийн урамшууллыг компанийн урамшууллын сангаас тусад нь олгоно.
5.6 Дараах нөхцөлийг хангасан урамшууллын дүнг үеийн урамшуулалд тооцно:
5.7. Захиалга буцаагдах, төлбөр хүчингүй болох, урамшууллын тооцоо засагдах тохиолдолд түүнээс үүссэн үеийн урамшууллыг мөн буцаан тооцож, дараагийн урамшууллаас суутгаж болно.
Олборлогч цолтой борлуулагчийн:
урамшуулал авсан бол нийт суурь дүн:
200,000 + 100,000 + 50,000 = 350,000₮
Олборлогчийн үеийн урамшуулал:
350,000 × 8% = 28,000₮
6. Цолны онооны үндсэн зарчим
6.1. Цолны шалгуурыг хоёр талын бага талд хуримтлагдсан баталгаажсан оноогоор тодорхойлно.
6.2. Борлуулагчийн өөрийн худалдан авсан багцын оноог цолны оноонд оруулахгүй.
6.3. Багийн гишүүний төлбөр буцаагдсан, захиалга хүчингүй болсон бол тухайн борлуулалтын оноог цолны тооцооноос хасна.
6.4. Цол, шагналын дэлгэрэнгүй нөхцөлийг Хавсралт №3 “Цол, шагнал, хүндэтгэлийн журам”-аар зохицуулна.
7.1. Урамшууллыг компанийн системд бүртгэгдсэн баталгаажсан мэдээлэлд үндэслэн бодно.
7.2. Урамшууллыг компанийн зарласан долоо хоног, (сар) бүрийн хуваарийн дагуу борлуулагчийн бүртгэлтэй банкны дансанд шилжүүлнэ.
7.3. Банкны дансны мэдээлэл буруу, дутуу, зөрүүтэй байвал шилжүүлгийг мэдээлэл засагдах хүртэл түр хойшлуулж болно.
7.4. Хуульд заасан татвар, шимтгэл суутгах шаардлагатай бол өөрийн орлогоо мэдэгдсэн дохиолдолд урамшуулалаа авах эрхтэй болно.
7.5. Борлуулагч өөрийн урамшууллын тооцоотой холбоотой гомдлыг тооцоо гарснаас хойш 14 хоногийн дотор компанид бичгээр гаргана.
9.1. Урамшуулал нь компанийн баталгаажсан бодит борлуулалтын орлогоос үүснэ.
9.2. Урамшууллын нийт хэмжээ нь тухайн борлуулалтаас олгохоор баталсан дээд хэмжээнээс хэтрэхгүй.
Борлуулагч энэхүү хавсралтыг уншиж танилцан, урамшуулал нь борлуулалтын үр дүн, багийн идэвх, буцаалт болон компанийн баталгаажуулалтаас хамаарахыг ойлгож зөвшөөрөв.
Компанийн нэр: Оюуны Хүрдэн ПЕРФЮМ ХХК
Брэнд: SSAVEGOLD
Эрх бүхий төлөөлөгч: ____________________
Огноо: ____ он ___ сар ___ өдөр
Цахим баталгаажуулалт: ____________________
Бие даасан борлуулагчийн нэр: ____________________
Регистрийн дугаар: ___________________
Борлуулагчийн код: ____________________
Огноо: ____ он ___ сар ___ өдөр
Цахим баталгаажуулалт: ____________________
SSAVEGOLD БАГЦ, БҮТЭЭГДЭХҮҮН, ОНОО ТООЦОХ ЖУРАМ
Энэхүү хавсралт нь “SSAVEGOLD Бие даасан борлуулагчийн гэрээ”-ний салшгүй хэсэг бөгөөд борлуулагчийн багцын үнэ, бүтээгдэхүүний бүрдэл, оноо үүсэх болон тооцох нөхцөлийг зохицуулна.
Баталсан огноо: 2026 оны ___ дугаар сарын ___
Хүчин төгөлдөр болох огноо: 2026 оны ___ дугаар сарын ___
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь SSAVEGOLD-ийн бие даасан борлуулагчийн багцын үнэ, бүтээгдэхүүний бүрдэл, багцын оноо, бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх болон бүртгэл баталгаажуулахтай холбоотой харилцааг тодорхой болгоход оршино.
1.2. Багц нь борлуулагчид бодит бүтээгдэхүүн олгох, бүтээгдэхүүнийг хэрэглэх, танилцуулах, худалдах болон маркетингийн төлөвлөгөөнд хамрагдах эрх нээх зориулалттай.
1.3. Багцын төлбөр нь хөрөнгө оруулалт, хадгаламж, зээл, хувьцаа, хүүтэй хуримтлал эсвэл баталгаатай өгөөж биш.
1.4. Борлуулагчийн орлого нь бүтээгдэхүүний бодит борлуулалт, багийн үйл ажиллагаа, баталгаажсан оноо болон Маркетингийн төлөвлөгөөний шалгуураас хамаарна.
1.5. Багцыг зээлээр авах, хүнээс мөнгө зээлэх, санхүүгийн боломжоо хэтрүүлэн худалдан авахыг компани хүлээн зөвшөөрөхгүй.
2. Багцын төрөл, үнэ, оноо
SSAVEGOLD нь дараах гурван төрлийн борлуулагчийн багцтай байна:
| Багц | Багцын үнэ | Багцын оноо | Харьцааны эрх |
|---|---|---|---|
| I багц | 625,455₮ | 100 оноо | 6% |
| II багц | 1,534,545₮ | 300 оноо | 8% |
| III багц | 3,352,727₮ | 600 оноо | 10% |
2.1. Багцын үнэ нь компанийн баталсан тухайн үеийн үнээр тооцогдоно.
2.2. Багцын төлбөрийг бүрэн төлж, цахим гэрээг баталгаажуулсны дараа тухайн багцын эрх болон оноо идэвхжинэ.
2.3. Төлбөр дутуу, баталгаажаагүй эсвэл буцаагдсан бол багцын эрх, оноо, урамшуулал үүсэхгүй.
2.4. Үнийн өөрчлөлт нь өмнө нь бүрэн төлөгдөж баталгаажсан багцад буцаан үйлчлэхгүй.
3. I багцын бүтээгдэхүүний бүрдэл
I багц — 625,455₮, 100 оноо
Багцад дараах бүтээгдэхүүн багтана:
| Бүтээгдэхүүн | Хэмжээ, тоо |
|---|---|
| SSAVEGOLD үнэртэй ус | 80 мл |
| Бахуур | Нийт 200 грамм |
| Бахуурын шанлуу | 1 ширхэг |
| Бахуурын нүүрс | 2 багц |
| Үнэртний шил | 1 мл, 10 ширхэг |
3.1. Үнэртэй усыг нийлбэр хэмжээ нь 80 мл болох өөр савлагаагаар олгож болно.
3.2. Бахуурыг 100 граммын хоёр савлагаагаар эсвэл нийлбэр хэмжээ нь 200 грамм болох савлагаагаар олгож болно.
3.3. I багц нь системд 100 оноо үүсгэнэ.
4. II багцын бүтээгдэхүүний бүрдэл
II багц — 1,534,545₮, 300 оноо
Багцад дараах бүтээгдэхүүн багтана:
| Бүтээгдэхүүн | Хэмжээ, тоо |
|---|---|
| SSAVEGOLD үнэртэй ус | Нийт 250 мл |
| Бахуур | Нийт 450 грамм |
| Бахуурын шанлуу | 3 ширхэг |
| Бахуурын нүүрс | 3 багц |
| Үнэртний шил | 1 мл, 30 ширхэг |
4.1. Үнэртэй усыг 100 мл-ийн гурван савлагаагаар эсвэл нийлбэр хэмжээ нь 250 мл болох бусад зөвшөөрөгдсөн савлагаагаар олгож болно.
4.2. Бахуурыг 100 граммын зургаан савлагаагаар эсвэл нийлбэр хэмжээ нь 450 грамм болох савлагаагаар олгож болно.
4.3. II багц нь системд 300 оноо үүсгэнэ.
5. III багцын бүтээгдэхүүний бүрдэл
III багц — 3,352,727₮, 600 оноо
Багцад дараах бүтээгдэхүүн багтана:
| Бүтээгдэхүүн | Хэмжээ, тоо |
|---|---|
| SSAVEGOLD үнэртэй ус | Нийт 500 мл |
| Бахуур | Нийт 900 грамм |
| Бахуурын шанлуу | 5 ширхэг |
| Бахуурын нүүрс | 5 багц |
| Үнэртний шил | 1 мл, 50 ширхэг |
5.1. Үнэртэй усыг 100 мл-ийн зургаан савлагаагаар эсвэл нийлбэр хэмжээ нь 500 мл болох зөвшөөрөгдсөн савлагаагаар олгож болно.
5.2. Бахуурыг 100 граммын арван хоёр савлагаагаар эсвэл нийлбэр хэмжээ нь 900 грамм болох савлагаагаар олгож болно.
5.3. III багц нь системд 600 оноо үүсгэнэ.
5.4. Багцын хэмжээ, үнийн дүн нэмэгдэх тусам бүтээгдэхүүний нийт үнэд 10 хүртэлх хувийн хөнгөлөлт тооцож болно.
6. Бүтээгдэхүүний сонголт
6.1. Багцад орох үнэртэй усны нэр, төрөл, эрэгтэй, эмэгтэй, унисекс сонголтыг компанийн тухайн үеийн бэлэн үлдэгдлээс сонгоно.
6.2. Сонгосон үнэр бэлэн бус бол борлуулагчийн зөвшөөрлөөр:
6.3. Бүтээгдэхүүний нийт хэмжээ, чанар болон үндсэн үнэ цэнийг бууруулахгүйгээр савлагааны хэмжээг хувааж олгож болно.
6.4. Багцын бүтээгдэхүүнийг компанийн зөвшөөрөлгүйгээр мөнгөн хэлбэрээр сольж шаардахгүй.
6.5. Бүтээгдэхүүний сав, хайрцаг, шошго, загвар шинэчлэгдэж болох боловч багцад заасан нийт хэмжээ болон зориулалт буурахгүй.
7. Оноо үүсэх нөхцөл
7.1. Багцын оноо дараах бүх нөхцөл биелсэн үед үүснэ:
7.2. Оноог бэлэн мөнгө гэж үзэхгүй бөгөөд мөнгөн хэлбэрээр буцаан авах, шилжүүлэх, барьцаалах боломжгүй.
7.3. Оноо нь урамшуулал, багийн бүтэц, багцын эрх болон цолны шалгуур тооцох зориулалттай системийн хэмжүүр байна.
7.4. Нэг багцад зөвхөн тухайн багцад заасан оноог нэг удаа бүртгэнэ.
7.5. Хуурамч, давхар, бусдын мэдээлэл ашигласан бүртгэлд оноо үүсгэхгүй.
8. Өөрийн худалдан авалтын оноо
8.1. Борлуулагчийн өөрийн худалдан авсан багцын оноо нь:
8.2. Борлуулагчийн өөрийн худалдан авсан багцын оноог цолны шалгуурт тооцохгүй.
8.3. Цолны оноог борлуулагчийн багийн зүүн болон баруун талд үүссэн баталгаажсан борлуулалтын оноогоор тооцно.
8.4. Цолны шалгуурыг хоёр талын бага талын нийт баталгаажсан оноогоор тодорхойлно.
9. Онооны байршуулалт
9.1. Шинээр элссэн борлуулагчийг системд өөрийн урилгын кодоор бүртгэнэ.
9.2. Борлуулагчийг зүүн эсвэл баруун талд байршуулсны дараа тухайн байршуулалтыг дур мэдэн өөрчлөхгүй.
9.3. Буруу байршуулсан тухай хүсэлтийг төлбөр болон оноо үүсэхээс өмнө компанид гаргаж болно.
9.4. Төлбөр баталгаажиж, оноо үүссэнээс хойш байршуулалтыг зөвхөн:
9.5. Нэг хүнийг хоёр буюу түүнээс олон байрлалд давхар бүртгэхийг хориглоно.
10. Дээд багцад шилжих
10.1. Борлуулагч I багцаас II, III багцад, эсвэл II багцаас III багцад шилжиж болно.
10.2. Дээд багцад шилжих төлбөр, бүтээгдэхүүн болон нэмэгдэх оноог компанийн тухайн үед хүчин төгөлдөр журмаар тооцно.
10.3. Дээд багцын эрх нь зөрүү төлбөр бүрэн төлөгдөж, системд баталгаажсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
10.4. Багц ахиулах үед өмнөх багцын 10 хувийн хөнгөлөлтийг нэмэлт бүтээгдэхүүн, мөнгө, оноо, бонус хэлбэрээр давхар олгохгүй.
11. Бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх
11.1. Борлуулагч багцын бүтээгдэхүүнийг хүргэлтээр бус, компанийн салбар дээр өөрийн биеэр ирж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, савлагаа, бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авна.
11.2. Борлуулагч бүтээгдэхүүн хүлээн авахдаа:
11.3. Буруу бүтээгдэхүүн, дутуу тоо хэмжээ, үйлдвэрийн гэмтэл илэрсэн бол хүлээн авснаас хойш 48 цагийн дотор компанид мэдэгдэнэ.
12. Хадгалалт ба хэрэглээ
12.1. Үнэртэй усыг:
12.2. Бахуур болон модон нүүрсийг хуурай, агааржуулалттай, галын аюулгүй орчинд хадгална.
12.3. Шанлуу болон нүүрсийг зөвхөн зориулалтын дагуу, шатамхай зүйлээс хол, насанд хүрсэн хүний хяналтад хэрэглэнэ.
12.4. Бүтээгдэхүүнийг буруу хадгалсан, зориулалтын бусаар хэрэглэсэн, савлагааг гэмтээсэн бол компанийн үйлдвэрийн гэмтэлд тооцохгүй.
13. Буцаалт, цуцлалт ба онооны засвар
13.1. Багцын захиалга буцаагдсан эсвэл цуцлагдсан бол тухайн багцаас үүссэн:
13.2. Битүүмжлэл задарсан, хэрэглэсэн, туршсан, дутсан үнэртэй ус, бахуур болон дагалдах хэрэгслийн буцаалтыг 48 цагийн дотор шийдвэрлэнэ.
13.3. Үйлдвэрийн гэмтэлтэй бүтээгдэхүүнийг боломжтой тохиолдолд ижил төрлийн бүтээгдэхүүнээр солино.
14. Хориглох үйл ажиллагаа
Борлуулагч дараах үйлдэл гаргахыг хориглоно:
15. Багцын нөхцөлд өөрчлөлт оруулах
15.1. Компани бүтээгдэхүүний өртөг, валютын ханш, тээвэр, татвар, нийлүүлэлт болон зах зээлийн нөхцөлөөс шалтгаалан багцын үнэ, бүрдэлд өөрчлөлт оруулж болно.
15.2. Өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө цахим хуудас, хэрэглэгчийн хувийн кабинет, утас, цахим шуудан эсвэл албан ёсны сувгаар мэдээлнэ.
15.3. Өмнө нь бүрэн төлөгдөж баталгаажсан багцын бүтээгдэхүүний нийт хэмжээ, оноо болон эрхийг буцаан бууруулахгүй.
15.4. Багцын бүрдэл дэх тодорхой бүтээгдэхүүн бэлэн бус болсон бол борлуулагчтай тохиролцож, ижил буюу түүнээс доошгүй үнэ цэнтэй бүтээгдэхүүнээр орлуулж болно.
16. Маргаан шийдвэрлэх
16.1. Багц, бүтээгдэхүүн, оноотой холбоотой санал, гомдлыг талууд эхний ээлжид харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
16.2. Гомдол гаргахдаа:
16.3. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
17. Хүчин төгөлдөр байдал
17.1. Энэхүү хавсралт нь бие даасан борлуулагч үндсэн гэрээ болон хавсралтуудыг цахимаар баталгаажуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
17.2. Энэхүү хавсралт нь дараах баримт бичигтэй хамт хэрэглэгдэнэ:
17.3. Дээрх баримт бичгийн хооронд зөрүү гарвал үндсэн гэрээ болон тухайн асуудлыг тусгайлан зохицуулсан хамгийн сүүлд батлагдсан журмыг баримтална.
ТАЛУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
Компанийг төлөөлж
Компанийн нэр: Оюуны Хүрдэн ПЕРФЮМ ХХК
Брэнд: SSAVEGOLD
Эрх бүхий төлөөлөгч: __________________________
Албан тушаал: _________________________________
Огноо: ______ он ___ сар ___ өдөр
Гарын үсэг/цахим баталгаажуулалт: ______________
Бие даасан борлуулагч
Овог, нэр: ___________________________________
Регистрийн дугаар: _____________________________
Борлуулагчийн код: _____________________________
Сонгосон багц: ☐ I багц ☐ II багц ☐ III багц
Огноо: ______ он ___ сар ___ өдөр
Гарын үсэг/цахим баталгаажуулалт: ______________
☐ Би энэхүү “Багц, бүтээгдэхүүн, оноо тооцох журам”-тай бүрэн танилцаж, бүтээгдэхүүний бүрдэл, багцын оноо, өөрийн худалдан авалтын оноо цолны шалгуурт тооцогдохгүй нөхцөл болон буцаалт, цуцлалтын зохицуулалтыг ойлгож зөвшөөрөв.
SSAVEGOLD | Бие даасан борлуулагчийн гэрээ |
SSAVEGOLD ЦОЛ, ШАГНАЛ, ХҮНДЭТГЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Энэхүү хавсралт нь “SSAVEGOLD Бие даасан борлуулагчийн гэрээ”-ний салшгүй хэсэг бөгөөд бие даасан борлуулагчийн цолны шалгуур, оноо тооцох зарчим, мөнгөн болон эд зүйлсийн шагнал, хүндэтгэлийн нөхцөлийг зохицуулна.
Баталсан огноо: 2026 оны ___ дугаар сарын ___
Хүчин төгөлдөр болох огноо: 2026 оны ___ дугаар сарын ___
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь SSAVEGOLD-ийн бүтээгдэхүүний бодит борлуулалт, багийн хөгжил, ёс зүйтэй манлайлал болон тогтвортой үйл ажиллагаанд үндэслэн борлуулагчид цол, шагнал, хүндэтгэл олгох харилцааг зохицуулахад оршино.
1.2. Цол, шагнал нь баталгаатай орлого, цалин, хөрөнгө оруулалтын өгөөж, хадгаламжийн хүү эсвэл хүн бүрд заавал олгогдох төлбөр биш.
1.3. Цолны болзлыг зөвхөн төлбөр бүрэн төлөгдсөн, системд баталгаажсан, буцаалт болон цуцлалтгүй борлуулалтын оноогоор тооцно.
1.4. Борлуулагчийн өөрийн худалдан авсан багцын оноо нь тухайн хүний багцын эрхийг нээх боловч цолны шалгуурт тооцогдохгүй.
1.5. Цолны шалгуурыг тухайн борлуулагчийн зүүн болон баруун багийн бага талд хуримтлагдсан баталгаажсан нийт оноогоор тооцно.
1.6. Цол бүрийн шагналыг тухайн цолд анх удаа хүрсэн үед, энэ журамд өөрөөр заагаагүй бол нэг удаа олгоно.
2. Цолны оноо тооцох зарчим
2.1. Багийн бүтэц нь зүүн болон баруун хоёр талтай байна.
2.2. Цолны оноог хоёр талын оноог харьцуулж, бага талын баталгаажсан оноогоор тодорхойлно.
Жишээ
Зүүн талд 600 оноо, баруун талд 300 оноо байгаа бол цолны тооцоонд 300 оноо ашиглана.
Зүүн талд 600 оноо, баруун талд 600 оноо байгаа бол цолны тооцоонд 600 оноо ашиглана.
2.3. Нэг талд 600 оноотой нэг хүн бүртгүүлсэн боловч нөгөө талд оноо байхгүй бол цолны тооцооны бага тал нь 0 байна.
2.4. Өөрийн авсан 100, 300, 600 оноотой багцын оноог цолны бага талын оноонд нэмэхгүй.
2.5. Багийн гишүүний захиалга цуцлагдсан, төлбөр буцаагдсан, бүртгэл хүчингүй болсон бол тухайн оноог цолны тооцооноос хасна.
2.6. Цолны оноог бэлэн мөнгөөр солих, бусдад худалдах, шилжүүлэх, барьцаалах боломжгүй.
2.7. Илүү талын үлдэгдэл оноог дараагийн цолны тооцоонд шилжүүлэн хуримтлуулах эсэхийг компанийн системийн баталсан нөхцөлөөр зохицуулна.
3. Цолны шатлал
| Д/д | Цолны нэр | Бага талд шаардлагатай нийт оноо |
|---|---|---|
| 1 | Олборлогч | 500 оноо |
| 2 | Өгөөж | 1,800 оноо |
| 3 | Хуримтлуулагч | 4,000 оноо |
| 4 | Баялаг бүтээгч | 9,000 оноо |
| 5 | Баялгийн эзэн | 20,000 оноо |
| 6 | Алтан өв | 50,000 оноо |
| 7 | Хаадын хаад | 120,000 оноо |
| 8 | Эзэн хаан | 280,000 оноо |
3.1. Борлуулагч дээрх онооны шалгуурыг хоёр талын бага талд бүрэн хангасан үед тухайн цолонд хүрсэнд тооцно.
3.2. Дээд цолд хүрэхдээ өмнөх цолны шаардлагыг давхар хангасан байна.
3.3. Цолны шалгуурт зөвхөн тухайн борлуулагчийн багийн бодит, баталгаажсан борлуулалтын оноо орно.
3.4. Компанийн системд цол баталгаажсан огноог цолонд хүрсэн албан ёсны огноо гэж үзнэ.
4. Олборлогч цолны шагнал
4.1. Борлуулагч хоёр талын бага талд 500 оноо хүрсэн тохиолдолд Олборлогч цол авна.
4.2. Олборлогч цолонд анх удаа хүрсэн борлуулагчид:
4.3. Мөнгөн энгэрийн тэмдгийн загвар, хийц, бичиглэл, савлагааг компани батална.
4.4. Энгэрийн тэмдэг нь цолны хүндэтгэлийн бэлгэдэл бөгөөд борлуулагч тэмдгийг компанийн нэр хүндэд нийцүүлэн хэрэглэнэ.
Олборлогч цолд хүрэх жишээ
5. Бусад цолны шагнал
5.1. Өгөөж болон түүнээс дээш цолны шагналын нэр төрөл, мөнгөн дүн, энгэрийн тэмдэг, аялал, автомашины урьдчилгаа болон бусад урамшууллыг компанийн баталсан хүснэгтээр тогтооно.
| Цол | Мөнгөн шагнал | Энгэрийн тэмдэг | Нэмэлт урамшуулал |
|---|---|---|---|
| Олборлогч | 100,000₮ | 4 гр мөнгөн тэмдэг | |
| Өгөөж | 300,000₮ | 4 гр мөнгөн тэмдэг | |
| Хуримтлуулагч | 500,000₮ | 4 гр мөнгөн тэмдэг | |
| Баялаг бүтээгч | 1-гр алтан ялтас (Ssavegold жил ордтой) | ||
| Баялгийн эзэн | 4-гр алтан зүүлт (Домгийг амьтны дүрслэлтэй) | ||
| Алтан өв | 6.000.000 хүртлэх үнэ бүхий аяллын эрх | ||
| Хаадын хаад | 59 сая хүртлэх үнэ бүхий авто машины урьдчилгаа ( 20%)-ийн дэмжлэг | ||
| Эзэн хаан | Хубилай хааны дүрслэл бүхий 12гр алтан бөгж 9 ширхэг байгалийн алмаз шигтгэсэн | ||
5.2. Цол бүрийн шагналын хүснэгтийг энэхүү журмын нэмэлтээр баталж, цахим хуудсанд нийтэд танилцуулна.
5.3. Компанийн баталгаажуулалтад ороогүй шагнал, мөнгөн дүн, аялал, автомашин, алт, алмаз болон бусад эд зүйлийг борлуулагч өөрийн санаачилгаар амлахыг хориглоно.
5.4. Алтан бүтээгдэхүүн, үнэт металл, үнэт чулуу бүхий шагнал олгохдоо сорьц, жин, тоо хэмжээ, серийн дугаар болон олгох хугацааг тусгай шийдвэрээр батална.
6. Сар бүрийн мөнгөн хуримтлал
Борлуулагч өгөөж цол болон түүнээс дээш цолд хүрсэн өдрөөс эхлэн мөнгөн хуримтлалыг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн урамшууллын тооцооллоос тухайн борлуулагчийн нэр дээр үүсгэж, компанийн системд хуримтлуулна.
| Цол | Сарын мөнгөн хуримтлал |
|---|---|
| Өгөөж | 50,000₮ |
| Хуримтлуулагч | 100,000₮ |
| Баялаг бүтээгч | 100,000₮ |
| Баялгийн эзэн | 150,000₮ |
| Алтан өв | 150,000₮ |
| Хаадын хаад | 200,000₮ |
| Эзэн хаан | 200,000₮ |
6.2. Энэхүү мөнгөн хуримтлалд тусдаа оноо үүсгэхгүй.
6.3 Борлуулагч нь хуримтлагдсан мөнгөн урамшууллынхаа үнийн дүнд тохирох SSAVEGOLD бүтээгдэхүүнийг компанийн тухайн үеийн бэлэн үлдэгдлээс сонгон авч болно.
7. Цол баталгаажуулах ажиллагаа
7.1. Цолны шалгуур хангагдсан эсэхийг компанийн мэдээллийн системийн баталгаажсан тайлангаар шалгана.
7.2. Цол баталгаажуулахдаа:
7.3. Цолны болзол хангасан борлуулагчийн нэр, код, цол, баталгаажсан огноог компанийн системд бүртгэнэ.
7.4. Цолны баталгаажуулалтыг компани ажлын 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.
7.5. Нэмэлт баримт, тайлбар шаардлагатай бол борлуулагчид мэдэгдэж болно.
8. Шагнал олгох хугацаа
8.1. Цол, шагнал, хүндэтгэлийг Компанийн зохион байгуулсан албан ёсны хүндэтгэлийн ёслол, сургалт, чуулган, арга хэмжээний үеэр гардуулна.
8.2. Шагнал хүлээн авсан тухай:
8.3. Хуулиар татвар, шимтгэл суутгах шаардлагатай бол мөнгөн болон эд зүйлсийн шагналаас холбогдох суутгал хийж болно.
8.4. Борлуулагч банкны данс, холбоо барих мэдээллээ буруу өгсөн бол шагнал олголтыг мэдээлэл засагдах хүртэл хойшлуулж болно.
9. Цол ахиулах
9.1. Борлуулагч дараагийн цолны онооны болзлыг хангасан тохиолдолд дээд цолд дэвшинэ.
9.2. Дээд цолны шалгуурыг мөн хоёр талын бага талын баталгаажсан нийт оноогоор тооцно.
9.3. Өмнөх цолд авсан шагналыг буцаахгүй бөгөөд дээд цолд хүрэхэд тухайн шинэ цолны батлагдсан шагналыг олгоно.
9.4. Нэг тооцооны хугацаанд хэд хэдэн цолны босгыг зэрэг давсан бол компанийн баталсан журмаар:
9.5. Энэхүү журмаар тусгайлан батлаагүй тохиолдолд цол бүрийн шагналыг тус тусад нь олгоно.
10. Цол, шагналын эрхийг түдгэлзүүлэх
Дараах нөхцөлд цол, шагналын эрхийг шалгах хүртэл түр түдгэлзүүлж болно:
10.1. Шалгалтаар зөрчил тогтоогдоогүй бол цол, шагналын эрхийг сэргээнэ.
10.2. Зөрчил тогтоогдсон бол оноо, цол, шагналын эрхийг засварлах буюу хүчингүй болгож болно.
11. Цол, шагналыг хүчингүй болгох
Дараах нөхцөлд цолны шалгуур болон шагналын эрхийг хүчингүй болгож болно:
11.1. Цол хүчингүй болсон тохиолдолд тухайн цолоос үүссэн мөнгөн болон эд зүйлсийн шагналыг буцаан тооцож болно.
11.2. Олгосон мөнгөн шагналыг дараагийн урамшууллаас суутгах эсвэл буцаан төлүүлэх боломжтой.
11.3. Эд зүйлсийн шагнал аль хэдийн олгогдсон бол холбогдох гэрээ, хүлээлцсэн акт болон хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
12. Энгэрийн тэмдэг ашиглах
12.1. Энгэрийн тэмдэг нь тухайн борлуулагчийн хүрсэн цол, амжилтыг илэрхийлэх хүндэтгэлийн тэмдэг байна.
12.2. Энгэрийн тэмдгийг бусдад худалдах, компанийн нэр хүндэд сөргөөр ашиглах, хуурамчаар дуурайлган үйлдвэрлэхийг хориглоно.
12.3. Тэмдэг алдагдсан, гэмтсэн тохиолдолд дахин үйлдвэрлүүлэх зардлыг борлуулагч өөрөө хариуцаж болно.
12.4. Тэмдгийн материал, жин, загвар, савлагааг компанийн баталгаажсан тайлбартай нийцүүлнэ.
12.5. Олборлогч цолны тэмдэг нь 4 грамм мөнгөн энгэрийн тэмдэг байна.
13. Алтан бүтээгдэхүүний шагнал
13.1. Алтан бүтээгдэхүүн нь зөвхөн компанийн баталсан дээд цол, тусгай амжилт, хязгаарлагдмал урамшууллын хүрээнд олгогдоно.
13.2. Алтан бүтээгдэхүүний шагналын мэдээлэлд:
13.3. Алтан бүтээгдэхүүнийг хадгаламж, хөрөнгө оруулалт, хүүгийн орлого эсвэл ирээдүйн үнэ өсөх баталгаа гэж сурталчлахгүй.
13.4. Алтан бүтээгдэхүүний зах зээлийн үнэ өөрчлөгдөж болох бөгөөд компани ирээдүйн үнийн өсөлтийг батлахгүй.
13.5. Тусгай журамд өөрөөр заагаагүй бол алтан бүтээгдэхүүний шагналыг бэлэн мөнгөөр сольж шаардахгүй.
14. Аялал, автомашин болон тусгай шагнал
14.1. Аялал, автомашины урьдчилгаа, сургалт, олон улсын арга хэмжээнд оролцох эрх зэрэг тусгай шагналыг тусгайлан зарласан шалгуураар олгоно.
14.2. Тусгай шагналын мэдээлэлд:
14.3.1. Компанийн баталсан цол, шалгуурыг хангасан борлуулагчид 6,000,000₮ хүртэлх мөнгөн дүнтэй аяллын урамшуулал олгож болно.
14.3.2. Аяллын нийт зардал 6,000,000₮-аас давсан тохиолдолд давсан хэсгийг борлуулагч өөрөө хариуцна.
14.3.3. Аяллын урамшууллыг бэлэн мөнгөөр сольж олгох эсэхийг тухайн урамшууллын тусгай нөхцөлөөр шийдвэрлэнэ.
14.4.1. Компанийн баталсан цол, шалгуурыг хангасан борлуулагчид 59,000,000₮ хүртэлх үнэлгээтэй автомашины үнийн 20 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг автомашины урьдчилгаа төлбөрт зориулан компаниас нэг удаа олгож болно.
14.4.2. Автомашины урьдчилгааны урамшууллын дээд хэмжээ:
59,000,000₮ × 20% = 11,800,000₮ байна.
14.4.3. Автомашины үнэ 59,000,000₮-өөс өндөр бол компанийн урамшууллын дээд хэмжээ 11,800,000₮-өөс хэтрэхгүй бөгөөд зөрүү болон үлдэгдэл төлбөрийг борлуулагч өөрөө хариуцна.
14.4.4. Автомашины үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, даатгал, татвар, улсын бүртгэл, дугаар, засвар үйлчилгээ болон ашиглалтын бусад зардлыг борлуулагч өөрөө хариуцна.
14.4.5. Урамшууллыг автомашин худалдан авах гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн баримт болон шаардлагатай бусад баримтад үндэслэн олгоно.
14.4.6. Автомашины урамшуулал нь автомашиныг бүхэлд нь бэлэглэж байгаа утгагүй бөгөөд зөвхөн дээр заасан хэмжээний урьдчилгаа төлбөрийн урамшуулал байна.
14.4.7. Хуурамч баримт, зохиомол худалдан авалт, буцаалт, цуцлалт эсвэл болзол зөрчсөн нь тогтоогдвол урамшууллын эрхийг хүчингүй болгож, олгосон мөнгийг буцаан төлүүлж болно.
15. Олон нийтэд танилцуулах
15.1. Цолонд хүрсэн борлуулагчийн зөвшөөрөлтэйгээр нэр, зураг, цол, амжилтын түүхийг компанийн цахим хуудас, нийгмийн сүлжээ болон арга хэмжээнд нийтэлж болно.
15.2. Борлуулагчийн регистр, банкны данс, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нийтэд дэлгэхгүй.
15.3. Амжилтын мэдээллийг хэтрүүлэн, баталгаатай орлого мэтээр сурталчлахгүй.
15.4. Орлогын жишээг нийтлэх бол тухайн үр дүн нь хүн бүрд адил гарахгүй болохыг тодорхой тэмдэглэнэ.
16. Журамд өөрчлөлт оруулах
16.1. Компани бүтээгдэхүүний өртөг, үнэт металлын үнэ, зах зээлийн нөхцөл, санхүүгийн боломж, хууль тогтоомж болон маркетингийн бодлоготой уялдуулан цол, шагналын нөхцөлийг өөрчилж болно.
16.2. Өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө цахим хуудас, хувийн цахим шуудан, утас эсвэл албан ёсны сувгаар мэдээлнэ.
16.3. Өөрчлөлт нь өмнө нь бүрэн баталгаажсан цол, нэгэнт үүссэн шагналын эрхийг буцаан бууруулах үндэслэл болохгүй.
16.4. Хуучин болон шинэ журмын хувилбар, хүчин төгөлдөр болсон огноог системд архивлан хадгална.
17. Маргаан шийдвэрлэх
17.1. Цол, оноо, шагналтай холбоотой гомдлыг цолны тооцоо нийтлэгдсэнээс хойш 14 хоногийн дотор компанид бичгээр гаргана.
17.2. Гомдолд:
17.3. Компани системийн мэдээлэл, төлбөр, буцаалт, захиалгын түүхийг шалгаж хариу өгнө.
17.4. Талууд зөвшилцөлд хүрээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
18. Хүчин төгөлдөр байдал
18.1. Энэхүү хавсралт нь борлуулагч үндсэн гэрээ болон хавсралтуудыг цахимаар баталгаажуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
18.2. Энэхүү хавсралтыг дараах баримт бичигтэй хамт хэрэглэнэ:
18.3. Баримт бичгүүдийн хооронд зөрүү гарвал тухайн асуудлыг тусгайлан зохицуулсан, хамгийн сүүлд батлагдсан хүчин төгөлдөр журмыг баримтална.
ТАЛУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
Компанийг төлөөлж
Компанийн нэр: Оюуны Хүрдэн ПЕРФЮМ ХХК
Брэнд: SSAVEGOLD
Эрх бүхий төлөөлөгч: __________________________
Албан тушаал: _________________________________
Огноо: ______ он ___ сар ___ өдөр
Гарын үсэг/цахим баталгаажуулалт: ______________
Бие даасан борлуулагч
Овог, нэр: ____________________________________
Регистрийн дугаар: _____________________________
Борлуулагчийн код: _____________________________
Огноо: ______ он ___ сар ___ өдөр
Гарын үсэг/цахим баталгаажуулалт: ______________
☐ Би энэхүү “Цол, шагнал, хүндэтгэл олгох журам”-тай бүрэн танилцаж, өөрийн худалдан авалтын оноо цолны шалгуурт тооцогдохгүй, цолыг хоёр талын бага талын баталгаажсан оноогоор тооцох болон буцаалт, зөрчил гарсан тохиолдолд оноо, цол, шагналыг засварлах нөхцөлийг ойлгож зөвшөөрөв.