Үйлчилгээний нөхцөл

ОЮУНЫ ХҮРДЭН ПЕРФЮМ ХХК

SSAVEGOLD

БАТАЛСАН:

ОЮУНЫ ХҮРДЭН КРИСТАЛ ХХК-ИЙН

Гүйцэтгэх захирал: ........................ Б.БАТМӨНХ

Огноо: ____ оны ____ сарын ____ өдөр

БИЕ ДААСАН БОРЛУУЛАГЧИЙН ГЭРЭЭ

Улаанбаатар хот 2026

ГАРЧИГ

1. Нийтлэг үндэслэл

2. Талуудын эрх зүйн байдал

3. Бие даасан борлуулагч болох нөхцөл

4. Бие даасан борлуулагчийн эрх

5. Бие даасан борлуулагчийн үүрэг

6. Бүтээгдэхүүн худалдан авах журам

7. SG оноо, урамшууллын тогтолцоо

8. Ёс зүйн шаардлага

9. Хориглох үйл ажиллагаа

10. Брэнд, оюуны өмч

11. Нууцлал

12. Буцаалт, солилтын журам

13. Гэрээг түдгэлзүүлэх, дуусгавар болгох

14. Маргаан шийдвэрлэх

15. Эцсийн заалт

16. Талуудын гарын үсэг

17. Хавсралт 1,2,3

SSAVEGOLD | Бие даасан борлуулагчийн гэрээ |

1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Гэрээний зорилго

1.1.1. Энэхүү гэрээний зорилго нь Оюуны Хүрдэн ПЕРФЮМ ХХК (цаашид "Компани" гэх) болон

SSAVEGOLD брэндийн бүтээгдэхүүнийг өөрийн нэрийн өмнөөс худалдан авч, сурталчлан борлуулах эрхтэй Бие даасан борлуулагч (цаашид "Борлуулагч" гэх)-ийн хооронд үүсэх иргэний эрх зүйн харилцааг зохицуулахад оршино.

1.2. Эрх зүйн үндэслэл

1.2.1. Энэхүү гэрээг Монгол Улсын дараах хууль тогтоомжид нийцүүлэн байгуулж хэрэгжүүлнэ:

1.2.1.1. Монгол Улсын Иргэний хууль;

1.2.1.2. Компанийн тухай хууль;

1.2.1.3. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль;

1.2.1.4. Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль;

1.2.1.5. Зар сурталчилгааны тухай хууль;

1.2.1.6. Цахим худалдаа болон холбогдох бусад хууль тогтоомж.

1.3. Гэрээний шинж

1.3.1. Энэхүү гэрээ нь Иргэний хуульд үндэслэсэн иргэний эрх зүйн гэрээ мөн.

1.3.2. Борлуулагч нь Компанийн ажилтан, албан хаагч биш бөгөөд өөрийн нэрийн өмнөөс, өөрийн хөрөнгө, эрсдэл, хариуцлагаар үйл ажиллагаа явуулах бие даасан этгээд байна.

1.3.3. Энэхүү гэрээ нь хөдөлмөрийн харилцаа үүсгэхгүй бөгөөд Борлуулагч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтанд олгогдох эрх, баталгааг шаардах үндэслэл болохгүй.

1.4. Үндсэн зарчим

1.4.1. Компани болон Борлуулагч дараах зарчмыг мөрдөнө:

1.4.1.1. Хууль дээдлэх;

1.4.1.2. Харилцан итгэлцэл;

1.4.1.3. Ил тод хамтын ажиллагаа;

1.4.1.4. Шударга өрсөлдөөн;

1.4.1.5. Ёс зүйтэй борлуулалт;

1.4.1.6. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах;

1.4.1.7. SSAVEGOLD брэндийн нэр хүндийг хамгаалах;

1.4.1.8. Урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэх.

1.5. Гэрээний хүчинтэй хугацаа

1.5.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болж, гэрээнд заасан үндэслэлээр дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.

1.6. Гэрээний салшгүй хэсэг

1.6.1. Дараах баримт бичгүүд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн:

1.6.1.1. SSAVEGOLD Маркетингийн төлөвлөгөө;

1.6.1.2. SG оноо, урамшууллын журам;

1.6.1.3. Цол, шагнал, хүндэтгэлийн журам;

1.6.1.4. Ёс зүйн дүрэм;

1.6.1.5. Буцаалт, баталгааны журам;

1.6.1.6. Хувийн мэдээлэл хамгаалах бодлого;

1.6.1.7. Брэнд ашиглах журам.

1.7. Давагдашгүй хүчин зүйл

1.7.1. Байгалийн гамшиг, газар хөдлөлт, үер, гал түймэр, дайн, онц байдал, цар тахал, төрийнбайгууллагын шийдвэр болон талуудын хяналтаас гадуур үүссэн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон бол тухайн тал хариуцлагаас чөлөөлөгдөнө.

1.7.2. Ийм нөхцөл үүссэн тохиолдолд тухайн тал нөгөө талдаа ажлын 5 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

2. ТАЛУУДЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

2.1. Компани

2.1.1. Энэхүү гэрээний Нэгдүгээр тал нь Оюуны Хүрдэн ПЕРФЮМ ХХК байна:

2.1.1.1. Регистрийн дугаар:

2.1.1.2. Улсын бүртгэлийн дугаар:

2.1.1.3. Хуулийн хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Сүмбэр ордон, 603 дугаар байр, 69 тоот

2.1.1.4. Үйл ажиллагааны хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Романа Резиденс, 1703 тоот

2.1.1.5. Утас: 72996677

2.1.1.6. И-мэйл: oyuniikhurdenkristal@gmail.com

2.1.1.7. Вэб сайт: www.ssavegold.com

2.1.2. Компани нь SSAVEGOLD брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, түгээх, борлуулах, маркетингийн бодлого хэрэгжүүлэх эрх бүхий этгээд байна.

2.2. Борлуулагч

2.2.1. Борлуулагч нь энэхүү гэрээг байгуулснаар Компанийн албан ёсны бие даасан борлуулагч болно.

2.2.2. Борлуулагч нь өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бөгөөд компанийн ажилтан, төлөөлөгч, салбар нэгж гэж тооцогдохгүй.

2.2.3. Борлуулагч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой татвар, шимтгэл болон хуульд заасан бусад үүргийг өөрөө хариуцна.

3. БИЕ ДААСАН БОРЛУУЛАГЧ БОЛОХ НӨХЦӨЛ

3.1. SSAVEGOLD-ийн бие даасан борлуулагч болох иргэн дараах шаардлагыг хангасан байна:

3.1.1. Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх;

3.1.2. Энэхүү гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан байх;

3.1.3. Компанийн баталсан багцын аль нэгийг худалдан авсан байх;

3.1.4. Компанийн ёс зүйн дүрэм болон маркетингийн төлөвлөгөөг мөрдөхөө зөвшөөрсөн байх.

3.2. Борлуулагч бүр SSAVEGOLD системд нэг бүртгэлтэй байна.

3.3. Давхар бүртгэл үүсгэх, өөр хүний нэр дээр бүртгэл хийх, хуурамч мэдээлэл ашиглахыг хориглоно.

3.4. Компани шаардлагатай тохиолдолд бүртгэлийг баталгаажуулах зорилгоор нэмэлт баримт бичиг шаардах эрхтэй.

4. БИЕ ДААСАН БОРЛУУЛАГЧИЙН ЭРХ

4.1. Борлуулагч дараах эрхтэй:

4.1.1. SSAVEGOLD брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авч борлуулах.

4.1.2. Компанийн сургалт, семинар, арга хэмжээнд оролцох.

4.1.3. Компанийн баталсан маркетингийн төлөвлөгөөний дагуу SG оноо, шууд урамшуулал, харьцааны урамшуулал, цол, шагнал хүртэх.

4.1.4. Компанийн зөвшөөрсөн сурталчилгааны материал, таних тэмдэг, маркетингийн хэрэгслийг журмын дагуу ашиглах.

4.1.5. Компанид санал, хүсэлт, гомдол гаргах.

4.1.6. Компанийн дүрэм, журамд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл авах.

4.1.7. Энэхүү гэрээ болон холбогдох журмын хүрээнд өөрийн эрхийг хамгаалуулах.

5. БИЕ ДААСАН БОРЛУУЛАГЧИЙН ҮҮРЭГ

5.1. Борлуулагч нь дараах үндсэн үүргийг хүлээнэ:

5.1.1. Энэхүү гэрээ болон Компанийн баталсан дүрэм, журам, маркетингийн төлөвлөгөөг мөрдөх.

5.1.2. SSAVEGOLD брэндийн нэр хүнд, үнэт зүйл, бизнесийн ёс зүйг хамгаалах.

5.1.3. Бүтээгдэхүүний талаар хэрэглэгчид үнэн зөв, бодит мэдээлэл хүргэх.

5.1.4. Бүтээгдэхүүний үйлчилгээ, чанар, үр нөлөөний талаар Компанийн баталгаажаагүй мэдээлэл тараахгүй байх.

5.1.5. Борлуулалтын үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх.

5.1.6. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах.

5.1.7. Компанийн зөвшөөрөлгүйгээр SSAVEGOLD брэндийн нэрээр гэрээ байгуулах, төлөөлөх, өр төлбөр үүсгэхгүй байх.

5.1.8. Компанийн сургалт, мэдээллийн шинэчлэлттэй танилцаж, шаардлагатай тохиолдолд хамрагдах.

5.2. Борлуулагч нь өөрийн үйл ажиллагаанаас үүсэх татвар, шимтгэл болон хуульд заасан бусад үүргийг өөрөө хариуцна.

6. БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ

6.1. Компанийн бүтээгдэхүүнийг зөвхөн Компанийн баталсан үнэ, нөхцөлөөр худалдан авна.

6.2. Борлуулагч нь дараах багцуудаас сонгон худалдан авч болно:

Багц Үнэ (НӨАТ-тэй) SG оноо

Шууд урамшуулал

Харьцааны урамшуулал

I багц 619,200 төгрөг 100 SG 15% 6%

II багц 1,519,200 төгрөг 300 SG 15% 8%

III багц 3,319,200 төгрөг 600 SG 15% 10%

6.3. Багцын бүрэлдэхүүн, бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Маркетингийн төлөвлөгөөний хавсралтаар зохицуулагдана.

6.4. Компани бүтээгдэхүүний үнэ, багцын агуулгыг өөрчлөх эрхтэй бөгөөд өөрчлөлтийг албан ёсоор мэдээлсний дараа мөрдөнө.

7. SG ОНОО, УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦОО

7.1. Компанийн урамшууллын тогтолцоо нь SG оноонд үндэслэнэ.

7.2. SG оноо нь зөвхөн төлбөр нь бүрэн баталгаажсан борлуулалтад тооцогдоно.

7.3. Борлуулагч нь дараах төрлийн урамшуулал авах боломжтой:

7.3.1. Шууд борлуулалтын урамшуулал;

7.3.2. Харьцааны урамшуулал;

7.3.3. Үеийн урамшуулал;

7.3.4. Шагнал, хүндэтгэлийн урамшуулал;

7.3.5. Компанийн зарласан тусгай урамшуулал.

7.4. Бүтээгдэхүүн буцаагдсан, төлбөр хүчингүй болсон, эсхүл борлуулалт бодит бус болох нь тогтоогдсон тохиолдолд холбогдох SG оноо болон урамшууллыг дахин тооцож, шаардлагатай бол суутгана.

7.5. SG оноо болон урамшууллын дэлгэрэнгүй тооцоолол, олголтын журам нь "SSAVEGOLD Маркетингийн төлөвлөгөө, SG оноо, урамшууллын журам" баримт бичгээр зохицуулагдана.

8. ЁС ЗҮЙН ШААРДЛАГА

8.1. Бие даасан борлуулагч нь SSAVEGOLD брэндийн нэр хүнд, үнэт зүйл, бизнесийн соёлыг эрхэмлэн ажиллана.

8.2. Борлуулагч нь дараах ёс зүйн зарчмыг мөрдөнө:

8.2.1. Хэрэглэгчтэй шударга, хүндэтгэлтэй харилцах;

8.2.2. Худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тараахгүй байх;

8.2.3. Бусад борлуулагчийн эрх ашгийг хүндэтгэх;

8.2.4. Компанийн нэр хүндийг хамгаалах;

8.2.5. Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх.

8.3. Борлуулагч нь бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ, орлого, урамшууллын талаар Компанийн албан ёсны мэдээллээс өөр агуулга бүхий амлалт өгөхийг хориглоно.

8.4. Борлуулагч нь хэрэглэгч болон бусад борлуулагчтай аливаа маргаан үүссэн тохиолдолд эхлээд Компанид мэдэгдэж, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

9. ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

9.1. Борлуулагчид дараах үйл ажиллагааг хориглоно:

9.1.1. Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, түгээх.

9.1.2. SSAVEGOLD брэндийн нэрээр зөвшөөрөлгүй гэрээ байгуулах.

9.1.3. Компанийн зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүний үнэ өөрчлөх.

9.1.4. Хэрэглэгчийг төөрөгдүүлэх, худал амлалт өгөх.

9.1.5. Компанийн нууц мэдээллийг бусдад задруулах.

9.1.6. SSAVEGOLD брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулах.

9.1.7. Бусад борлуулагчийн бүртгэл, урамшуулал, хэрэглэгчийг хууль бус аргаар шилжүүлэх, булаан авах.

9.2. Энэ бүлгийг зөрчсөн тохиолдолд Компани гэрээг түдгэлзүүлэх, цуцлах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах эрхтэй.

10. БРЭНД, ОЮУНЫ ӨМЧ

10.1. SSAVEGOLD нэр, лого, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, маркетингийн материал, сургалтын материал болон бусад оюуны өмч нь Оюуны Хүрдэн ПЕРФЮМ ХХК-ийн өмч мөн.

10.2. Борлуулагч нь Компанийн зөвшөөрөлгүйгээр дараах үйлдлийг хийхийг хориглоно:

10.2.1. SSAVEGOLD логог өөрчлөх;

10.2.2. Брэндийн нэрийг хуулбарлах;

10.2.3. Сургалтын материалыг нийтэд тараах;

10.2.4. Маркетингийн материалыг өөрчлөн ашиглах;

10.2.5. Компанийн нэрээр цахим хуудас, сошиал хаяг нээх.

10.3. Борлуулагч нь Компанийн зөвшөөрсөн хүрээнд брэндийн нэр, лого, сурталчилгааны материалыг ашиглах эрхтэй.

10.4. Оюуны өмчийн эрхийг зөрчсөн этгээд Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

11. НУУЦЛАЛ

11.1. Нууц мэдээлэл

11.1.1. Нууц мэдээлэлд дараах мэдээлэл хамаарна:

11.1.1.1. Маркетингийн төлөвлөгөө.

11.1.1.2. SG онооны тооцооллын аргачлал.

11.1.1.3. Урамшууллын тооцоолол.

11.1.1.4. Борлуулагч болон хэрэглэгчийн мэдээллийн сан.

11.1.1.5. Үнийн бодлого.

11.1.1.6. Бизнесийн төлөвлөгөө.

11.1.1.7. Сургалтын материал.

11.1.1.8. Компаниас нууц гэж тодорхойлсон бусад мэдээлэл.

11.2. Борлуулагч нь Компанийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр дээрх мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах, нийтлэх, ашиглахыг хориглоно.

11.3. Нууцлалын үүрэг нь гэрээ дуусгавар болсноос хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

11.4. Цахим баримт бичгийн хүчинтэй байдал

11.4.1. Энэхүү гэрээ болон түүнтэй холбоотой зөвшөөрөл, мэдэгдлийг цахим хэлбэрээр үйлдэх боломжтой.

11.4.2. Компанийн албан ёсны вэбсайт, аппликейшн, и-мэйл болон цахим системээр хүргүүлсэн мэдээлэл, мэдэгдлийг хүчинтэйд тооцно.

12. БУЦААЛТ, СОЛИЛТЫН ЖУРАМ

12.1. SSAVEGOLD брэндийн үнэртэй ус, үнэрт бүтээгдэхүүнийг худалдан авахаас өмнө Борлуулагч нь хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүний тестерийг үнэрлүүлж, бүтээгдэхүүний онцлог, хэрэглээний талаар бүрэн зөвлөгөө өгсөн байна.

12.2. Хэрэглэгч нь тестерээр бүтээгдэхүүнтэй танилцаж, өөрийн сонголтоо хийсний үндсэн дээр худалдан авалт хийсэн гэж үзнэ.

12.3. Эрүүл ахуй, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор битүүмжлэл нь задарсан, онгойлгосон, хэрэглэсэн үнэртэй ус болон үнэрт бүтээгдэхүүнийг буцаан авахгүй, солихгүй.

12.4. Дараах шалтгаанууд нь бүтээгдэхүүн буцаах, солих үндэслэл болохгүй:

12.4.1. Үнэр нь таалагдаагүй;

12.4.2. Сонголтоо өөрчилсөн;

12.4.3. Өөр үнэр авах хүсэлтэй болсон;

12.4.4. Бэлэг болгон авсан боловч хүлээн авагчид таалагдаагүй;

12.4.5. Хувийн сэтгэл ханамжийн шалтгаан.

12.5. Харин дараах тохиолдолд Компани бүтээгдэхүүнийг сольж олгоно:

12.5.1. Үйлдвэрлэлийн гэмтэлтэй;

12.5.2. Савлагааны үйлдвэрийн гэмтэлтэй;

12.5.3. Захиалсан бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн хүргэгдсэн;

12.5.4. Компанийн буруугаас гэмтсэн нь нотлогдсон.

12.6. Бүтээгдэхүүний үйлдвэрийн гэмтэлтэй холбоотой гомдлыг бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш 48 цагийн дотор бичгээр гаргах бөгөөд Компанийн шалгалтын үндсэн дээр шийдвэрлэнэ.

13. ГЭРЭЭГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ДУУСГАВАР БОЛГОХ

13.1. Компани дараах үндэслэлээр Борлуулагчийн эрхийг түр түдгэлзүүлж болно:

13.1.1. Энэхүү гэрээг зөрчсөн;

13.1.2. Ёс зүйн дүрэм зөрчсөн;

13.1.3. Хэрэглэгчийн үндэслэлтэй гомдол гарсан;

13.1.4. Компанийн нэр хүндэд хохирол учруулсан.

13.2. Компани дараах тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй:

13.2.1. Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн;

13.2.2. Хуурамч мэдээлэл тараасан;

13.2.3. SG оноо болон урамшууллыг хууль бусаар авахыг оролдсон;

13.2.4. Компанийн нууц мэдээллийг задруулсан;

13.2.5. Брэндийн нэр хүндэд ноцтой хохирол учруулсан;

13.2.6. Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн.

13.3. Гэрээ дуусгавар болсон нь Борлуулагчийг өмнө хүлээсэн төлбөр, нөхөн төлбөр болон бусад хууль ёсны үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

14. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

14.1. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад үүссэн аливаа санал зөрөлдөөн, маргааныг талууд юуны өмнө харилцан зөвшилцөх, хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

14.2. Хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.

14.3. Маргаан шийдвэрлэгдэх хугацаанд талууд гэрээний маргаантай холбоогүй бусад үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ.

15. ЭЦСИЙН ЗААЛТ

15.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах бол талууд харилцан зөвшилцөж бичгээр үйлдэнэ.

15.2. Компанийн баталсан Маркетингийн төлөвлөгөө, SG оноо, урамшууллын журам, Цол, шагналын журам, Ёс зүйн дүрэм, Буцаалт, баталгааны журам болон бусад албан ёсны баримт бичиг нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн.

15.3. Борлуулагч энэхүү гэрээнд гарын үсэг зурсан нь гэрээний бүх нөхцөлийг уншиж, ойлгож, сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрснийг илэрхийлнэ.

15.4. Энэхүү гэрээнд тусгагдаагүй асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Компанийн хүчин төгөлдөр мөрдөж буй дотоод баримт бичгийн дагуу шийдвэрлэнэ.

15.5. Гэрээ, журамд өөрчлөлт оруулах

15.5.1. Компани нь хууль тогтоомж болон бизнесийн шаардлагад нийцүүлэн энэхүү гэрээ, маркетингийн төлөвлөгөө, SG оноо болон холбогдох журмуудад өөрчлөлт оруулах эрхтэй.

15.5.2. Өөрчлөлтийг компанийн албан ёсны сувгаар нийтэлснээр хүчин төгөлдөр болно.

15.6. Албан ёсны мэдэгдэл

15.6.1. Компанийн албан ёсны вэбсайт, и-мэйл, мессеж, аппликейшн болон бусад цахим сувгаар хүргүүлсэн мэдэгдлийг Борлуулагч хүлээн авсанд тооцно.

15.6.2. Борлуулагч өөрийн холбоо барих мэдээллийг үнэн зөв байлгах үүрэгтэй бөгөөд мэдээллээ шинэчлээгүйгээс үүсэх эрсдэлийг өөрөө хариуцна.

15.7. Энэхүү гэрээг цахимаар байгуулсан бөгөөд талуудын цахим гарын үсэг эсхүл цахимаар өгсөн зөвшөөрөл, баталгаажуулалт нь хууль ёсны хүчин төгөлдөрт тооцогдоно.

16. ТАЛУУДЫН ГАРЫН ҮСЭГ

НЭГДҮГЭЭР ТАЛ: ОЮУНЫ ХҮРДЭН ПЕРФЮМ ХХК

Регистрийн дугаар: 83026037

Улсын бүртгэлийн дугаар: 000289345

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Сүмбэр ордон, 603 дугаар байр, 69 тоот.

Үйл ажиллагааны хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Романа Резиденс, 1703 тоот.

Утас: 72996677

И-мэйл: oyuniikhurdenkristal@gmail.com

Вэб сайт: www.ssavegold.com

ХААН БАНК Данс: 310005005175437455

Гүйцэтгэх захирал: Б.БАТМӨНХ

Гарын үсэг: ________________________

Тамга / тэмдэг:

ХОЁРДУГААР ТАЛ: БИЕ ДААСАН БОРЛУУЛАГЧ

Овог нэр: _____________________________

Регистрийн дугаар: ___________________

Хаяг: _________________________________

_______________________________________

Утас: _________________________________

И-мэйл: _______________________________

Банк: _________________________________

Данс: _________________________________

Гарын үсэг: ___________________________

Огноо: ______ оны ______ сарын ______ өдөр

Улаанбаатар хот