Founder

Б. Батмөнх

Үүсгэн байгуулагч

Үүсгэн байгуулагчийн үг

"Алт бол мөнхийн үнэ цэнэ өв соёл бат бөх чанарын бэлгэдэл. Үнэр бол хүний дурсамж, мэдрэмж оршихуйн үл үзэгдэх илэрхийлэл юм.

SSAVEGOLD брэндийг үүсгэн байгуулахдаа би алт болон үнэр гэсэн хоёр онцгой үнэ цэнийг нэгтгэн Монгол хүний язгуур чанар оюун санаа түүх соёл байгалийн өвийг дэлхийд таниулахыг зорьсон

Монгол орон арц ганга хуш нарс агар зандан давирхай зэрэг байгалийн онцгой үнэрт түүхий эдээр баялаг. Эдгээр үнэт өвийг дэлхийн үнэртний орчин үеийн технологи, чанарын шаардлагатай хослуулан Монголд үйлдвэрлэсэн аюулгүй, чанартай, эрхэм бүтээгдэхүүн бүтээх нь бидний зорилго юм.

SSAVEGOLD үйлдвэр түүхий эдийн сонголтоос эхлээд холих амраах шүүх савлах шошголох хүртэлх үе шат бүрд чанар ариун цэвэр аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавина. Бүтээгдэхүүн бүр өөрийн орц үйлдвэрлэлийн багцын дугаар чанарын хяналт хариуцлагатай байна.

Бид Монголдоо ажлын байр бий болгож үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэн, Монгол алт Монгол үнэр Монгол ур ухааныг олон улсын зах зээлд хүргэхийн төлөө ажиллана.

SSAVEGOLD-ийн бүтээл бүр зөвхөн бүтээгдэхүүн биш. Энэ бол Монгол хүний үнэ цэнэ тэсвэр хатуужил ухаан гоо зүй бахархлын илэрхийлэл юм.

Биднийг дэмжиж урам хайрлаж бүтээгдэхүүнийг маань сонгон хэрэглэж байгаа хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

SSAVEGOLD – Алт нь гарт үнэр нь сэтгэлд үлдэнэ. Үнэр бол таны үлдээх хамгийн үнэтэй сэтгэгдэл.

Хүндэтгэсэн
Б.Батмөнх
SSAVEGOLD брэндийн үүсгэн байгуулагч
Оюуны Хүрдэн Кристал ХХК

АЛСЫН ХАРАА

Монголын алт үнэртэн өв соёл бэлгэдлийг орчин үеийн үйлдвэрлэл чанарын өндөр стандартаар нэгтгэн дэлхийд танигдсан үндэсний тансаг зэрэглэлийн брэнд болох.

SSAVEGOLD нь алтны мөнхийн үнэ цэнэ, үнэрийн үл мартагдах дурсамж, Монгол хүний язгуур чанарыг нэгэн цогц болгон бүтээж үеэс үед өвлөгдөх бүтээгдэхүүн соёл үнэ цэнийг бий болгоно.

Бид Монголын байгалийн үнэрт түүхий эд үндэсний ур хийц түүхэн бэлгэдлийг олон улсын технологи дизайн чанарын шаардлагатай хослуулан Монголдоо үйлдвэрлэсэн алт үнэртэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэнэ.

SSAVEGOLD-ийн алсын зорилго бол зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус Монгол үнэрийн өв санг бүрдүүлж үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн ажлын байр бий болгож Монголын нэр хүндийг дэлхийд түгээхэд оршино.

SSAVEGOLD – Алт нь гарт, үнэр нь сэтгэлд, үнэ цэнэ нь үеэс үед үлдэнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

SSAVEGOLD нь Монголын алт үнэртэн өв соёл бэлгэдлийг орчин үеийн үйлдвэрлэл, чанарын өндөр стандарттай нэгтгэн хэрэглэгчдэд үнэ цэнтэй дурсамж бүтээх бүтээгдэхүүн хүргэхийг эрхэм зорилгоо болгоно.

Бид алтны мөнхийн үнэ цэнэ үнэрийн сэтгэлд хоногших мэдрэмж Монгол хүний язгуур чанарыг нэгтгэсэн бүтээгдэхүүн бүтээж хэрэглэгч бүрд онцгой мэдрэмж бахархал төрүүлэхийг зорьдог.

SSAVEGOLD нь Монголын байгалийн үнэрт түүхий эд үндэсний ур хийц түүхэн бэлгэдлийг олон улсын технологи дизайн чанарын шаардлагатай уялдуулан дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц алт үнэртэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Бид үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байр бий болгон Монголын соёл ур ухаан үнэт зүйлсийг дэлхийд таниулахад бодит хувь нэмэр оруулна.

SSAVEGOLD – Алт нь гарт үнэр нь сэтгэлд үнэ цэнэ нь үеэс үед үлдэнэ

Бүтээгдэхүүн үүссэн түүх

1

Яагаад алт?

Алт бол нарны энергитэй хамгийн ойр металл бөгөөд эд баялгийг дуудах, хадгалах хамгийн найдвартай хэрэгсэл юм.

2

Яагаад алмаазны энерги?

Алмааз нь байгалийн хамгийн хатуу эрдэс бөгөөд сөрөг энергийг сарниулж, хамгаалалтын бат бөх бүрхүүл үүсгэдэг.

3

ҮНЭРТЭН БҮТСЭН ТҮҮХ

SSAVEGOLD үнэртэн нь Монголын байгаль, өв соёл хүний дурсамжийг үнэрээр илэрхийлэх хүсэл мөрөөдлөөс эхэлсэн.

Олон жилийн судалгаа туршилт түүхий эдийн эрэл хайгуулын үр дүнд Монголын арц, ганга хуш, давирхай зэрэг язгуур үнэрийг дэлхийн үнэртний шилдэг орц орчин үеийн технологитой хослуулан бүтээв.

Алдаа дахин туршилт уйгагүй хөдөлмөр бүр SSAVEGOLD-ийн өөрийн гэсэн өнгө төрх үнэрийн онцлогийг бий болгосон юм.

Ийнхүү Монгол хүний эрхэм чанар түүх байгалийн үнэрийг шингээсэн SSAVEGOLD үнэртэн төрсөн.

Энэ бол зүгээр нэг үнэр биш. Монголын үнэрээр бичигдсэн дурсамж юм.

4

Үнэрийн ач тус энерги

Үнэр нь сэтгэл санаа, ой санамжид нөлөөлж, тайвшрал, эрч хүч, өөртөө итгэх мэдрэмж төрүүлдэг. Үнэрийн энерги нь хүний дотоод мэдрэмж, зан чанар, орчны уур амьсгалыг илэрхийлнэ.

Эрхэм зорилго

Анхдагч Брэнд

Монголын алт алмаз үнэртэн өв соёлыг орчин үеийн чанартай нэгтгэн үеэс үед үлдэх үнэ цэнтэй бүтээгдэхүүн бүтээж дэлхийд таниулах.

Оюуны Өмч

Оюуны өмчөөр 100% хамгаалагдсан, давтагдашгүй бүтээл.

Mission

Компани & Батламжууд

Оюуны хүрдэн кристалл ХХК -ны Чанарын бодлого

“ОЮУНЫ ХҮРДЭН КРИСТАЛ” ХХК-ИЙН ISO 9001:2016 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТ, ISO 14001:2016 БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТ, ISO 45001:2018 ХЭМАБ НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО.

“Оюуны Хүрдэн Кристал” ХХК нь тансаг зэрэглэлийн энергийн үнэт металл, үнэт чулуугаар хийсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаандаа ажилтан, хэрэглэгч болон сонирхогч талуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан, хэрэглэгчдийн хэрэгцээ хүлээлтийг бүрэн хангах чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартын шаардлагыг мөрдөн, захиалгат үйлдвэрлэгчдэд ХАБЭА, байгаль орчин, чанарын шаардлага тавин менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулна.

Улсын Бүртгэлийн Гэрчилгээ

Албан ёсны бүртгэлтэй

Зохиогчийн Эрхийн Гэрчилгээ

Оюуны өмчийн газар

Тусгай Зөвшөөрөл

СЗХ-ны зөвшөөрөлтэй

ISO Стандарт

Олон улсын чанар